Бүх ангилал

Буцаалт


WWW.MIMICO.MN интернэт дэлгүүрээс худалдан авсан барааг хүргэлт хийгдэхээс өмнө цуцлах тохиолдолд Интернэт худалдааны админтай  холбогдож цуцлана. Энэ тохиолдолд интернэтээр төлөгдсөн барааны төлбөрөөс банкны төлбөрийн картын 2%-ийн хураамжийг захиалагчаас суутгаж авах болно.


WWW.MIMICO.MN вэб сайтнаас худалдан авсан бараагаа буцаах тохиолдолд хэрэглэгчийн зөвлөхийн ажлын цагийн хуваариас хамаараад хүргэлт эхлэхээс өмнө утсаар буюу чатаар холбогдон буцаах хүсэлтээ мэдэгдэх боломжтой. Энэ тохиолдолд банкны шимтгэл болон хүргэлтийн зардлыг хэрэглэгчийн төлбөрөөс суутгана.


Хэрэглэгч хүргэлт очсон үед худалдан авсан бараагаа огт авахгүй буцаах үед худалдан авалтын нийт үнийн дүнгийн 10% хэрэглэгчээс авна. Холбогдон гарах хүргэлтийн зардал болон бусад зардлууд орно.


Худалдан авсан бараагаа ижил төрлийн бүтээгдхүүнээр солих боломжтой ба давтан хүргэлтийн зардлыг хэрэглэгч нэмж төлнө.


Худалдан авсан бараа бүтээгдэхүүн нь чанарын болон гадаргуун гэмтэлтэй тохиолдолд банкны шимтгэл болон хүргэлтийн зардлыг байгууллага бүрэн хариуцна.


WWW.MIMICO.MN онлайн дэлгүүрт зарагдаж буй бүтээгдэхүүн тус бүр өөрийн буцаалтын нөхцөлтэй бөгөөд хэрэглэгч худалдан авалт хийхээс өмнө тухайн журамтай танилцах үүрэгтэй. Тухайн бүтээгдэхүүний өөрийн буцаалтын нөхцөлд таараагүй тохиолдолд бараа буцаалт хийгдэхгүй болно.


Төлбөр буцаан олгох

Худалдан авагч худалдан авалтаа цуцалсан, барааг буцаасан тохиолдолд сайт нь тухайн барааны үнийг ажлын 3 хоногийн дотор худалдан авагчийн дансанд шилжүүлнэ.


Буцаасан барааны буцаалтын төлбөрийг худалдан авагч хариуцах байсан ч худалдан авагч буцаалтын төлбөрөө төлөөгүй тохиолдолд бараа хүргэлт ба буцаалтын төлбөрийг барааны үнээс хасч шилжүүлнэ.


Худалдан авагч барааны төлбөрийг интернэт банкны ДАНСААР төлсөн бөгөөд өөрийн хүсэлтээр хүргэлт хийгдэхээс өмнө захиалгаа цуцалсан тохиолдолд банк хоорондын гүйлгээний шимтгэл 300₮ суутгагдана.


Худалдан авагч барааны төлбөрийг интернет банкны ДАНСААР болон КАРТААР төлсөн тохиолдолд банк нь гүйлгээ тус бүрийн үнийн дүнгээс шимтгэл тооцож авдаг тул бараа буцаахад энэхүү шимтгэлийн дүнг хасч үлдэгдлийг худалдан авагчийн дансанд шилжүүлнэ.


 Шимтгэлийн хувь:

 Голомт банкы карт 2% - Төрийн банкны карт 2% - Хаан банкны карт 2% - бусад картууд 3%


-Бараа буцаалт болон солилтоос татгалзах.
-Худалдан авагчаас шалтгаалан бараа гэмтсэн, бохирдсон, чанараа алдсан тохиолдолд.
-Худалдан авагч барааг ашигласнаас үүдэн барааны үнэ цэнэ буурсан бол.
-Барааг худалдан авах, буцаах, солих үйлдлээс үүдэн барааны зах зээлийн үнэ буурсан  тохиолдолд.
-Хувилан олшруулах боломжтой барааны баглаа боодол гэмтсэн, нээгдсэн бол.
-Зөвхөн тухайн худалдан авагчийн захиалгад үндэслэн үйлдвэрлэгдсэн бараа.
-Худалдан авагч тухайн барааг нэгээс илүү удаа солих, буцаах тохиолдолд.
-Барааг худалдаалах нөхцөлд буцаах, солих боломжгүй хэмээн заасан бараа.
-Тухайн барааны буцаах, нөхцөлийг хангаагүй тохиолдолд.