Бүх ангилал

Ерөнхий нөхцөл


1. Үйлчилгээний нөхцөл

www.mimico.mn нь харилцагчдын барааг худалдан авагчдад зуучлах үйлчилгээг үзүүлнэ. Вэб сайт нь "Азури Интерпрайз" ХХК-ын албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү сайтыг ашигласнаар та манай вэб сайтын “Үйлчилгээний Нөхцөл”,  “Мэдээллийн Нууцлалын Бодлого”-ыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа юм. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь уг онлайн худалдааны вэб сайтын үйлчилгээтэй холбогдох талуудын эрх үүргийг тодорхойлох болон үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.1  "Азури Интерпрайз " ХХК нь өөрийн гэрээт харилцагчдынхаа шаардлагад үндэслэн энэхүү вэб сайтын үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй.

1.2  Та онлайн гүйлгээ хийх бүртээ эдгээр журам, нөхцөлүүдтэй танилцах үүрэгтэй.

1.3  Энэхүү үйлчилгээний журмын хэрэгжилтэнд нь “Азури Интерпрайз” ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина. Хэрэгжилтэнд нь“Азури   Интерпрайз” ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

1.4  Хэрэглэгч вэб сайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмжлэл зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй хэлэх эрхтэй.

1.5  Вэб сайт руу халдах, хэрэглэгчийн мэдээллийг буруу оруулах, луйврын хэв шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

1.6  Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна. 

1.7  “www.mimico.mn”худалдааны тэмдэгт нь “Aзури Интэрпрайс” ХХК-ийн өмч байх бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.

1.8  www.mimico.mn онлайн худалдааны вэб сайт нь албан ёсны гэрээт байгууллагуудын бүтээгдэхүүнийг шууд хэрэглэгчдэд нийлүүлдэг бөгөөд харилцагч байгууллагуудынхаа бүтээгдэхүүний баталгаа, борлуулалтын дараах үйлчилгээг үйлчилгээний нөхцөлд багтсан журмын дагуу үзүүлнэ. Бүтээгдэхүүний талаарх мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшуулалыг үнэн бодитоор танилцуулна.

1.9  Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байна. Хэрэглэгчийн зөвлөх нь 09.00-23.00, цаг хүртэл ажиллана.

       Хүргэлт: 10.00-20.00 цагийн хооронд хийгдэх ба таны захиалгыг 24 цагийн дотор хүргэнэ.
1.10  www.mimico.mn дээрх үнэ нь харилцагчдын салбар дэлгүүрүүдтэй ижил болон зарим тохиолдолд салбар дэлгүүрүүдээс хямд байна.

1.11  Худалдан авагч нь онлайн худалдаа хийх эрхтэй VISA, MasterCard картуудаар төлбөрөө хийж захиалга өгч болох ба байгууллагын дансруу шилжүүлэх (төлбөр төлөх хэсгээс тодорхой мэдээллийг харна уу) болон бараа хүлээн авахдаа бэлнээр төлөх боломжтой.

1.12  Вэб админ  худалдан авалт хийгдэх бүрт төлбөрийн баримтыг тулгаж барааг олгоно.