Бүх ангилал

Хэрэглэгчийн эрх үүрэг


Хэрэглэгч худалдан авалт хийж вэб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө “ Үйлчилгээний Нөхцөл ” “ Мэдээллийн Нууцлалын Бодлого ”-той танилцах үүрэгтэй ба тэдгээрийн хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны дараа худалдан авалт эцсийн байдлаар баталгаажна. 


WWW.MIMICO.MN онлайн худалдааны сайт нь 18-с дээш насны хэрэглэгчдэд үйлчлэх бөгөөд насанд хүрээгүй хэрэглэгчид эцэг эх, асран хамгаалагчын оролцоотойгоор вэб сайтаар гүйлгээ хийнэ.


Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямарч хэрэглэгч вэб сайтын гишүүнээр бүртгүүлсэн байх ёстой. 


Гишүүний мэдээллийн үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.


Хэрэглэгч гишүүнээр бүртгүүлэхийн тулд шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөсөн байх ба и-мэйл хаяг, нууц үгийг оруулна. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.


Нэг хэрэглэгч нэг л и-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан и-мэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй. 


Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид өөрийн сагс буюу хуудас үүснэ.  Хуудсанд худалдан авалтын тухай ,хүргэлтийн хаяг,  худалдан авалтын урамшуулал (хэрэв байгаа бол) зэрэг багтана.


Хэрэглэгч хэдэн ч худалдан авалт хийх боломжтой бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.


Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэбийн хүргэлтийн журмын дагуу хот дотор хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй. Хотоос зайтай байгаа тохиолдолд нэмэлт үнийн тарифтай заавал танилцана уу.


Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулах, бүртгэлээ 1-ээс дээш жилийн хугацаанд ашиглахгүй байх тохиолдолд вэбийн зүгээс гишүүнчлэлийг хаах болно.


Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Азури Интерпрайз” ХХК-ны өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.