Бүх ангилал

Мэдээллийн Нууцлалын Бодлого

Энд дурьдагдсан мэдээллийн нууцлалын бодлого гэдэгт  “Азури Интерпрайз”  компанийн www.mimico.mn онлайн дэлгүүрт бүртгүүлсэн таны бүртгэлийн мэдээллийн нууцлалт, ашиглалт болон гуравдагч байгууллагад ашиглуулах нөхцлүүдийг тусгасан болно.

Энэхүү Мэдээллийн нууцлалын бодлого нь манай www.mimico.mn вэб сайт дотор байрлах гуравдагч байгууллагын вэб сайт, тэдний линкүүдэд хамаарахгүй болно. Хэрвээ та манай сайтаар дамжин өөр вэб сайт руу орж, тэнд бүртгэлийн мэдээллээ оруулсан бол энэ нь манай байгууллагын Мэдээллийн Hууцлалын нөхцөлд хамаарахгүй болно.

Гишүүний нэвтрэх нэр ба нууц үгний нууцлалыг гишүүн өөрөө бүрэн хариуцах бөгөөд өөрийн нэвтрэх нэр ба нууц үгийг ямар ч тохиолдолд бусдад дамжуулах ба ил болгож үл болно.

Сайтаас үл хамааран гишүүн өөрийн үйлдэл ба эс үйлдлээрээ гишүүнийхээ нэвтрэх нэр ба нууц үгийг бусдад мэдэгдсэнээс үүссэн хохирол ба хариуцлагыг гишүүн өөрөө бүрэн хариуцна.

Гишүүн өөрийн нэвтрэх нэр ба нууц үгийг бусдад алдах, түүний нэвтрэх нэр ба нууц үгийг гуравдагч этгээд ашиглаж байгааг мэдсэн тохиолдолд компанид дариу мэдэгдэх ёстой бөгөөд компани хэрэглэгчийн мэдээллийг хамгаалахын тулд хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллана.

 Бүртгүүлэх Мэдээлэл

Таны манай онлайн дэлгүүртэй хийх харилцааны нэгэн хэлбэр болгож бид дараах мэдээллийг бүртгэж авна:  - Овог, нэр  - Утасны дугаар  - Гэрийн хаяг  - Цахим хаяг (e-mail)

Тантай холбоотой мэдээллүүдийг бид зөвхөн доорх зорилгоор ашиглана.

      - Таны авахыг хүссэн захиалга, үйлчилгээ болон мэдээллийг хүргэх

      - Онлайн захиалгыг хүргэх

      - Бүтээгдэхүүнийг хүргэж өгөх

      - Хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээллийг хүргэх

      - Шинэ бараа, үйлчилгээг санал болгох

      - Борлуулалтын дараах үйлчилгээг хүргэх

www.mimicon.mn нь дор дурьдсанаас бусад нөхцөлд таны тухай мэдээллийг бусдад дамжуулахгүй. 

      - Луйврын гүйлгээг олж илрүүлэх зорилгоор банкуудад дамжуулах

      - Луйврын гүйлгээг олж илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад дамжуулах

Луйврын Гүйлгээ. Луйврын гүйлгээ гэдэг нь бусдын зээлийн, цалингийн, харилцах картыг ашиглан худалдан авалт хийх, бусдын картын нууц дугаарыг хууль бусаар олшруулан авч худалдан авалт хийх, алдагдсан, хаягдсан картыг ашиглан худалдан авалт хийх зэргээр тухайн карт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн бүх төрлийн гүйлгээг хэлнэ. 

Гуравдагч байгууллагуудад дамжуулсан таны тухай мэдээлэл зөвхөн өгөгдсөн зорилгын дагуу ашиглагдах бөгөөд тэд манай Мэдээллийн Нууцлалын нөхцлийг дагах үүрэг хүлээнэ.

Хувийн мэдээллээ шинэчлэх

-www.mimico.mn-д бүртгүүлсэн таны мэдээлэл үнэн зөв байх шаардлагатай бөгөөд хэрвээ таны нэр, утас, хаяг, мэйл хаяг өөрчлөгдвөл та доорх аргаар шинэчлэх боломжтой:

www.mimico.mn доторх өөрийн гишүүнчлэл цэснээс өөрчлөх боломжтой

- Хэрэглэгчтэй харилцах албаны утас 77889898-рүү утасдаж бүртгэлээ шинэчлэх

-customerservice@mimico.mn хаяг руу мэйл бичиж өөрчлүүлэх /хэрвээ та мэйлээр бүртгэлээ шинэчлүүлэхийг хүсч байгаа бол одоо байгаа бүртгэлийн мэдээллээ бичээд, солиулахыг хүсч байгаа мэдээллээ давхар явуулах хэрэгтэй/

Аюулгүй Байдал

Тантай холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид бүртгэлийн баазыг байнга хамгаалалттай байлгаж, зөвхөн эрх бүхий хүмүүст хандах эрхийг өгсөн байдаг.